“Энэтхэгийн “Marion Biotech” компаний үйлдвэрлэсэн “Док-1 Макс” сироп ууснаас болж манай оронд 18 хүүхэд нас барсан” хэмээн Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Энэ сироп уг нь амьсгалын замын халдварт өвчний эсрэг үйлчилгээтэй юм байна. Нийт 21 хүүхэд дээрх сиропыг ууж хордсон, тэдний 15 нь 3 хүртэлх настай харин үлдсэн нь 6 хүртэлх насныхан. Нас барсан 18 хүүхэд бүгд бөөрний хурц дутагдалд орж өнгөрчээ.
Хүүхдүүдийн уусан “Док-1 Макс”-г шалгахад түүний бүтцэд этиленгликоль байгаа нь илэрчээ, энэ бол маш хортой бодис бөгөөд антифриз буюу авто машины үл хөлдөгч шингэн үйлдвэрлэхэд ашигладаг юм байна. Энэ энэтхэг эмийн бүтцийг шалгахад 10 мл-д нь 500 мг парацетамол, 200 мг гвайфенезин, 10 мг фенилэфрин гидрохлорида агуулагджээ. Тэр бүү хэл “Док-1 Макс”-н зааварчилгаанд 2 наснаас эхлэн хэрэглэж болно гэж бичсэн байв. Гэтэл бусад эмийн фирм ийм бүтэцтэй эмийг 12 наснаас хойш хэрэглэхийг зөвшөөрдөг билээ.
Узбекистаны Эрүүл мэндийн яам энэ эмийн худалдааг зогсоож шалгалт явуулж байна. “Талийгаач хүүхдүүд эмнэлэгт ирэхээс өмнө “Marion Biotech” сиропыг гэртээ 2-7 хоногийн турш уусан байсан. Хүүхдүүд өдөрт 3-4 удаа 2,5-5 мл тун ууж байжээ, гэтэл энэ бол тэдний хэрэглэх ёстой стандарт тунгаас хавьгүй өндөр гэсэн үг. Бид шалгалт явуулж 7 ажилтныг ажлаас халсан” хэмээн тус яамны төлөөлөгч мэдээлэв.
Узбекистаны 18 хүүхэд энэтхэг сиропонд хордож нас барлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 49 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 22 цаг 47 мин
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛААУржигдар 22 цаг 41 мин
-
ИБУИНХУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН БАРААЛХАВУржигдар 22 цаг 39 мин
-
“Dubai Reefs” нээгдлээУржигдар 18 цаг 13 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолооУржигдар 15 цаг 42 мин
-
АНУ: ОХУ-ын царцаасан мөнгийг ашиглахаар “G7”-той ярьж байгааУржигдар 09 цаг 35 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 03 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна178 үзсэн
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл