Хүүхдийн хөдөлмөрийг ашиглаж мөлжих үзэгдэл Америкт дахиад дэлгэрч байгаа тухай Хятадын “Синьхуа” агентлаг мэдээллээ. "АНУ-ын Айвов мужийн Сенат өнгөрсөн 7 хоногт шинэ хуулийн төслийг авч хэлэлцэв. Шинэ хууль нь хүүхдийн хөдөлмөрийг ашиглахад тавьсан олон хязгаарлалтыг цуцалж насанд хүрээгүй хүүхдүүдийн хийх ажлын жагсаалтыг тэлж ээлжийн ажлын цагийг уртасгасан төдийгүй шөнийн цагаар хүүхдүүдийг ажиллауулахыг зөвшөөрлөө... Хачирхалтай нь, Бүгд найрамдах намынхан энэ хуулийн төслийг өргөн барихдаа “Хүүхдийн хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж сайжруулсан” гэж тайлбарлажээ. Америк гүрэн өнөөдөр ардчилал, хүний эрхийн тухай номлол, лекцийг бусад оронд уншиж зааварчлах их дуртай. Гэтэл түүхэнд мартагдсан (ямартай ч аж үйлдвэрлэл хөгжсөн орнуудад) гэгдэж буй хүүхдийн хөдөлмөрийг мөлжих үзэгдэл өөрсдийн эх оронд нь буцаж ирлээ” хэмээн “World Socialist Web Site” бичжээ. Америкийн 10 мужид сүүлийн 2 жилд хүүхдийн хөдөлмөрийг ашиглахад тавьсан хязгаарлалтыг цуцлах буюу зөөлрүүлсэн хэмээн Эдийн засгийн бодлогын хүрээлэн мэдээлжээ.
“The New York Times” сонины сэтгүүлчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулахдаа 20 мужийн 100 гаруй хүүхэдтэй ярилцжээ. Тэд мөн Шүүх, Хяналт шалгалтын газрын олон протоколтой танилцаж улмаар хэдэн зуун хуульч, нийгмийн ажилтан, багш, хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас ярилцлага авсан аж. “Алдартай фирм, компаниуд өнөөдөр 21-р зуунд цагаачдын хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжиж байна. Жишээ: “Cheerios”, Cheetos”, “Fruit of the Loom”, “Chewy”, “Nature Valley”, “Lucky Charms”, “Ford”, “General Motors”, “Hearthside Food Solutions”, “J. Crew”, “Whole Foods”, “Fruit of the Loom”, “Farm Fresh Foods”... Цагаачдын хүүхдүүдийг ажилд авч шулах нь Америкт түгээмэл үзэгдэл болжээ. Ядуу орнуудын 12-14 настай хүүхдүүд энд ирээд өдөрт 17 цаг ажил хийж байна. Тэд тэгэхдээ бүр аюултай механизм дээр ажиллаж барилгын ажилд нуруугаа гэмтээж, ферм дээр тахир дутуу болсоор л. Сүүлийн 2 жилд гадаад орны 250 мянган хүүхэд томчуудгүйгээр АНУ-д иржээ. 2022 онд 130 мянган хүүхэд (ганцаар) АНУ-д ирсэн, энэ бол 5 жилийн өмнөхөөс 3 дахин их гэсэн үг.... Эдгээр хүүхдийн эцэг эхчүүд өөрийн орны ядуурал, аюул осолтой амьдралаас үр хүүхдээ аврах гэж Америк явуулдаг. Гэтэл тэд энд шууд боол болж байна. Мөн зарим хүүхэд нийгмийн сүлжээгээр насанд хүрэгчидтэй танилцсан ба тэдний ятгалгаар энд ирсэн гэжээ. Зуучлагчид хүүхдийн хөдөлмөрөөс ашиг олдог аж.... Флорид, Теннессид 12-той хүүхдүүд дээвэр янзалж, Өмнөд Дакотод шөнийн ээлжинд мод хөрөөдөн харин Делавэр болон Миссисипи, Хойд Каролинд насанд хүрээгүй хүүхдүүд мал нядалгааны газарт ажиллаж байна. Бага насны хүүхдүүд шөнө дөлөөр сав суулгаж угааж Вермонтод үнээ сааж Нью-Йоркт хоол хүргэж явна. Тэд л кофены үр түүж, Хавайн зуслангуудад лааваар хана барьдаг. 13-тай охид Виржиний зочид буудалд цагаан хэрэглэл угааж байна. “Манай сурагчид хичээлийн дараа 12 цагийн ээлжиндээ гарахаар яардаг” хэмээн АНУ-ын олон нутагт цагаачдын хүүхдүүдэд англи хэл заадаг багш нар ярьжээ. Хүүхдүүд ажилдаа ядарч туйлдан ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэх нь цөөнгүй... Гэтэл хуулиар бол 16-аас доош настай хүүхдийг 3 цаг л ажиллуулах ёстой... 2017 оноос хойш 10 хүүхэд амиа алдсан... " хэмээн сэтгүүлчид мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав
Синьхуа: АНУ-д хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг цэцэглэж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА4 цаг 59 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ9 цаг 28 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо11 цаг 59 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай19 цаг 38 мин
-
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунганаУржигдар 17 цаг 59 мин
-
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааУржигдар 17 цаг 58 мин
-
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээУржигдар 16 цаг 27 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавУржигдар 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААУржигдар 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавУржигдар 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэУржигдар 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааУржигдар 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэУржигдар 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрУржигдар 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл