Итали улсын хойд нутгуудад сүүлийн 100 жилд болоогүй аймшигтай үер бууж зөвхөн Эмилии-Романьед 14 хүн амь үрэгдэж олон тэрбум еврогийн гарз хохирол учирчээ. Олон хүн сураггүй алга болсон, иймээс нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэх шинжтэй. Сүүлийн 36 цагт энд хагас жилд ордог хэмжээний хур тунадас орсон аж. 23 гол мөрөн эргээс хальж бүхэл бүтэн хотууд усанд автжээ. Мөн аадар бороо үргэлжлэн орсоор байгаа тул нуранги болох аюул хаа сайгүй нүүрлэв. "Үерт өртөх өндөр эрсдэлтэй бүсэд 7 сая иргэн амьдарч байна. Аврагчид, сайн дурынхны үйл ажиллагаанд аадар бороо саад болж байгаа төдийгүй уулын бэл, налуу газарт байрласан олон тосгон суурин усаар хүрээлэгдсэн тул хүрч очиход хэцүү байна" гэж албаны хүмүүс мэдээлжээ. "Равенна хотоос 15 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн, тэднийг халуун хоолоор хангахын тулд зөөврийн гал зуух ажиллуулж байна. Байгалийн гамшгаас болж нуранги үүсч болзошгүйг анхааруулъя. Равенна хотын захын хорооллууд маань нуранги үүсэх магадлалтай дов толгод дээр байрладаг” хэмээн хотын мэр Массимо Изола сэрэмжлүүлэв.
Италийн Засгийн газар 2014 онд иймэрхүү байгалийн гамшгаас сэргийлэх тусгай бүлэг байгуулсан, гэвч 4 жилийн дараа төр засаг солигдож уг бүлгийг тараасан аж. Италийн Эмилия-Романьяд уг нь
5 сарын 21-нд "Формула-1"-н уралдаан болох ёстой байсан. Гэвч гэнэтийн үер усны аюулын улмаас энэ арга хэмжээг цуцалжээ.
Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
800 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА2 цаг 35 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ7 цаг 4 мин
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо9 цаг 35 мин
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай17 цаг 14 мин
-
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунганаУржигдар 17 цаг 59 мин
-
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааУржигдар 17 цаг 58 мин
-
WION: АНУ даяар их сургуулиудын оюутнууд эсэргүүцэлд нэгджээУржигдар 16 цаг 27 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавУржигдар 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААУржигдар 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавУржигдар 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэУржигдар 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааУржигдар 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэУржигдар 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрУржигдар 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл