Image description

Японы сүмо бөхийн таван тамирчин коронавирусийн халдвар авсан талаар өнгөрсөн сард Сүмо бөхийн холбооноос мэдээлсэн юм. Тэгвэл  өнөөдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн 28 настай тамирчин өнөөдөр өглөө Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ. Энэ талаар тус улсын Сүмо бөхийн холбооноос мэдээлсэн байна. Сүмо бөхийн Такадагава дэвжээнд харьяалагддаг тамирчин Шобүши буюу Киёотака Сүэтакэгийн биеийн байдал хүндэрч, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг дөрөвдүгээр сарын 19-нд эрчимт эмчилгээнд оруулсан ч дотор эрхтнүүд нь ажиллагаагүй болж, хатгалгаагаар нас барсан байна.