Өнөөдөр Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл чуулга уулзалт болж буй билээ.
Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрээр ''Ер нь талбай дээр гарч жагсаал хийнэ гэдэг бол бусдыг доромжлох даналзах зүйл биш. Яг үнэнийг хэлэхэд Бүгд найрамдах нам дулаахараар жагсана, бид хөлдөж чадахгүй ээ та нар шиг. Тэгээд цай бууз зөөж идээд байж чадахгүй.
Жагсаал цуглаан хийх туршлага бол бий. Бид нар зуун мянган хүн авч ирж жагсана. Гэхдээ та нар шиг ийм шаардлага тавихгүй бид нар шаардлага тавих юм бол энэ залуучуудыг ажил хийлгээч гэж шаардлага тавина. Тэгээд энэ эмх замбараагүй байдал даналздаг байдлаа болих хэрэгтэй төр төмбөгөр ёс ёмбогор байж улс орон хөгждөг юм.Тэрийг мэдэж ав за юу.Энэ 20,30-н жил ард түмэн юу хийсэн юм одон медаль хөөцөлдсөн, морь уралдуулсан, найр наадам хийцгээсэн, цагаан сар хийсэн, төрсөн өдрөө тэмдэглээ биздээ. Өөр яасан юм яаж ядарсан юм.
Өнөөдөр ажилгүйдлийн тэтгэмж, ажилгүйдэл гэнэ нийгмийн халамж 1.8 их наяд төгрөг авч байна. Залуучуудаа яагаад бид нарын боломжийг хулгай хийгээд байгаа юм.Би шударгаар 20, 30-н жил ажилласан бид нарын татварын мөнгийг яагаад та нар зүгээр байж байгаад авч идэх ёстой юм, энийг яагаад ярихгүй байгаа юм тэгвэл.Би та нарт хандаж ярьж байна. Энэ дахиад миний асуудал та нар одоо талбай дээр жагсахаар хүн загнадаг хүнд заадаг хүн доромжилдгоо одоо болчих наадах чинь жагсаал цуглаан биш. Наадхаас чинь айхгүй би. Дургүй хүргэчихлээ харин'' хэмээн ярилаа.