Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д түшиглэн төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлэх талаар судалж, танилцуулах, цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, мэдээллийн системийн ашиглалт үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тус системийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг батлагдсан төсөвт багтаан улсын хэмжээнд зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хариуцан ажиллахыг даалгалаа.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна6 цаг 30 мин
-
Сургалтанд хамрагдлаа6 цаг 33 мин
-
Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байнаӨчигдөр 15 цаг 07 мин
-
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн борлуулалтын орлого нэмэгджээӨчигдөр 12 цаг 16 мин
-
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байнаУржигдар 14 цаг 46 мин
-
Сургалтанд хамрагдлаа4 үзсэн
-
Сургалтанд хамрагдлаа0 сэтгэгдэл
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна0 сэтгэгдэл