Дэлхийн спортын түүхэнд байгаагүй маш том гэрээнд Япон орны алдартай бейсболчин Сёхей Охтани гарын үсэг зурж дуулиан тарилаа. Тэрбээр 700 сая долларын гэрээг 10 жилийн хугацаагаар “Лос-Анжелес Дожерс” клубтэй байгуулжээ. Тус клуб бол Бейсболын гол Лигийн (MLB) гишүүн билээ.
Өмнөх дээд амжилтыг 2020 оны 7 сард мөн л Америкийн хөлбөмбөгт тогтоосон. Тухайн үед Патрик Махоумс 10 жилээр 503 сая долларын гэрээг “Канзас-Сити” клубтэй байгуулсан юм.
Сёхей Охтани 29 настай, өмнө нь “Лос-Анжелес Эйнжелс”-н багт тоглож байсан. Тэрбээр 3 удаа “MLB”-н Бүх оддын тэмцээнд оролцсон, 2 удаа Америкийн лигийн (MVP) хамгий үнэ цэнэтэй тоглогч болж байлаа. Сёхей Охтани 2023 онд Япон улсын Шигшээ багийн бүрэлдэхүүнд орж тоглон Дэлхийн сонгодог бейсболын тэмцээний ялагч болжээ. Энэ бол Шигшээ багуудын дунд явагддаг хамгийн том тэмцээний нэг. Сёхей Охтани энэ тэмцээнд бас “MVP”-н шагнал хожсон юм.
Түүхэнд байгаагүй өндөр үнэтэй гэрээ байгуулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11