Франц улсад зохион байгуулагдах зуны Олимпийн наадмын өмнө Парис хотын мэр Анн Идальго нөгөө бохир, заваан гэж дэлхийгээр нэг муулж цуураад байсан Сена мөрөнд шумбаж усны чанар зохих түвшинд байгааг нотолж үзүүлэв. Түүнтэй цуг Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга, Олимпийн 3 удаагийн аварга Тони Эстанге голд сэллээ.
Олимпийн наадмын хүрээнд Сена мөрөн дээр усанд сэлэлт, триатлоны тэмцээн зохион байгуулагдах ёстой. Гэтэл дэлхийн зарим орны төлөөлөгч нар энэ голын усны чанарыг хангалтгүй, аюултай түвшинд байна хэмээн удаа дараа шүүмжилсэн билээ. Нэмж өгүүлэхэд, Францын эрх баригчид Сена голыг цэвэрлэхийн тулд 2015 оноос хойш 1,4 тэрбум евро зарцуулжээ.
Францчууд уг нь 7 сарын 26-нд Олимпийн наадмын нээлтийн ёслолыг Сена мөрөн дээр явуулж 180 завьтай цувааг олон нийтэд сонирхуулахаар төлөвлөсөн. Гэвч террорист халдлага үйлдэгдэж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн тул уг арга хэмжээг Эйфелийн цамхгийн орчмоор хязгаарлах, эсвэл “Стад де Франс” руу шилжүүлж магадгүй хэмээн яригдаж байна.
Парис хотын мэр Сена мөрөнд шумбав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11