ОХУ-ын уран гулгагч, Олимпийн аварга Алина Загитова 2024 онд төрөлх нутаг Казань хотод өөрийн хувийн сургуулиа нээж дасгалжуулагчаар ажиллахаа мэдэгдэв. “Манай сургууль бусдаас ялгаартай өвөрмөц байх болно. Өөр сургуулиудад байхгүй олон, шинэлэг зүйлийг нэвтрүүлнэ, зарим нь Орос байтугай дэлхийд байхгүй... Миний энэ төсөл болон дасгалжуулагчийн ажилд хүчээ сорих санаачилгыг минь дэмжсэнд Татарстаны удирдлагад талархал илэрхийлье. Уран гулгалтын шинэ сургууль зүгээр л миний нэрийг зүүхгүй. Би өөрөө бүх үйл ажиллагаанд нэг бүрчлэн оролцоно” гэж Алина Загитова мэдэгдлээ. Тэрбээр гэхдээ нийслэл Москвагаас явах бодолгүй байгаа аж, тиймээс зайнаас өөрийн сургуулиа удирдах бололтой.
Олимпийн аварга Алина Загитова сүүлийн удаа мөсөн дээр 2019 оны 12 сард гарсан. Түүнээс хойш Алина Загитова хөтлөгчөөр ажиллаж дуу дуулж загвар өмссөн, тэр бүү хэл боксын тэмцээнд ч оролцож амжжээ.
Олимпийн аварга Алина өөрийн сургуулийг нээж дасгалжуулна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллааУржигдар 18 цаг 55 мин
-
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээУржигдар 11 цаг 42 мин