Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси өөрийн тоглодог “Интер Майами” багийн тамирчдын хамт дэлхийн хамгийн том аяллын усан онгоцыг усанд тавих ёслолд оролцов. “Royal Caribbean” компаний энэ хөлгийн өртөг 2 тэрбум доллар, 365 метр урт, 20 тавцантай, 250 мянган брутто-тонн жинтэй, 7600 зорчигчийг багтаах аж. Тус компани нь “Интер Майами” клубын ивээн тэтгэгчдийн нэг юм байна. “Royal Caribbean” компаний төлөөлөгч “Дэлхийн хамгийн алдар цуутай хөлбөмбөгчин Месси бол манай шинэ усан онгоцын албан ёсны бэлгэ тэмдэг” хэмээн мэдэгдлээ.
Хөлөгт нэр өгөх эрхийг Мессид олгожээ. “Энэ бол миний хувьд үнэхээр нэр хүндтэй хэрэг. Майами хот ба дэлхийн хувьд энэ ямар чухал, утга учиртай болохыг би мэднэ. Ингээд би энэ усан онгоцыг “Icon of the Seas” гэж нэрлэж байна. Бурхан та бүхнийг бас энэ хөлгөөр аялах бүх хүнийг ивээг! Гэр бүлээрээ амрахад хэрэгтэй бүхэн энд бий, “Icon” энэ тал дээр одоо байгаа бүгдээс давуу. Итгэмээргүй, өмнө байгаагүй олон үйлчилгээ нь сайхан дурсамж бүтээхэд тусална” хэмээн Месси хэллээ.
“Icon of the Seas” хөлөг бол Карибын тэнгисийн зүүн ба баруун хэсэгт бүтэн жилийн турш амрах боломжийг олгоно. Тус хөлөг Майамигаас хөдөлж Филипсбург, Синт-Мартен, Коста-Майя, Косумель, Мексик, Шарлотта Амалия, Сент-Томас зэрэг боомт бас “Royal Caribbean Perfect Day at CocoCay” хувийн арлаар аялуулах юм байна.
Месси: Би энэ хөлгийг “Icon of the Seas” гэж нэрлэлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11