Спортын арбитрын шүүх (CAS) допингтой холбоотой дуулиант хэргийг 2 жилийн турш шалгаад эцсийн дүгнэлтээ гаргажээ. Оросын уран гулгагч, Бээжингийн Олимпийн аварга Камила Валиева нь Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн тул түүний алтан медалийг хураан авч тэмцээнд оролцох эрхийг 4 жилээр хасахаар "CAS" шийдвэрлэлээ. Энэ хоригийг допинг илэрсэн үеэс буюу 2021 оны 12 сарын 25-наас эхлэн тооцно. Сануулахад, 2022 оны 2 сарын 7-нд явагдсан Бээжингийн Олимпийн уран гулгалтын багийн тэмцээнд Орос багаараа түрүүлж алтан медаль хүртсэн билээ. Харин одоо Олон улсын Олимпийн хороо оросуудаас хураан авах алтан медалиа америкчуудад олгохоор болжээ.
Москва энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. ОХУ-ын Олимпийн хороо энэ талаар мэдэгдэл хийхдээ “Манай уран гулгагч Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан “CAS”-н энэхүү шийдвэрийг Оросын спортын эсрэг дайн зарласантай адилтган авч үзэж байна. Энэ үнэхээр сөрөг шийдвэр, тэгээд ч “CAS”-г бодит бөгөөд шударга шүүнэ гэж хүлээлтгүй” хэмээжээ.
Камила Олимпийн медалиа хураалгаж 4 жил гулгах эрхээ хасуулав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11