2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай гарагийн 3 улс хамтран зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү ДАШТ-нд анх удаа үндэсний 48 баг өрсөлдөж 104 тэмцээн явагдах юм. Америк, Мексик, Канад 3 улсын хамтарсан энэ ДАШТ-ий нээлтийн тэмцээн 2026 оны 6 сарын 11-нд Мексик улсын Мехико хот дахь “Ацтек” цэнгэлдэх хүрээлэнд явагдана гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Тус цэнгэлдэх хүрээлэн 87523 суудалтай. Энэ тэмцээнд Мексикийн шигшээ баг тоглоно, харин өрсөлдөх багийг одоогоор зарласангүй. Сонирхуулахад, Мексик бол хөлбөмбөгийн ДАШТ-г 3 дахь удаагаа зохион байгуулж буй анхны орон. Өмнө нь 1970, 1986 онд энэ оронд ДАШТ явагдсан. Дараагийн тэмцээн Канад улсын Торонто хотод 6 сарын 12-нд болно. Түүнчлэн ДАШТ тус орны Ванкувер хотод ч явагдах юм байна. Харин АНУ-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдээд ДАШТ-г аль хотдоо явуулах товоо гаргах завгүй яваа бололтой.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11