Манай гарагийн хамгийн үнэтэй, эмэгтэй хөлбөмбөгчнөөр Рэйчил Кундананж тодорлоо. АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн эмэгтэй Лигийн “Бэй” клуб түүнтэй 4 жилийн гэрээ байгуулсан тухай дэлхийн ХМХ бичиж байна. Довтлогч Рэйчил Кундананж одоо “Real Madrid Femenino" эмэгтэй клубт тоглож байгаа билээ. Түүнийг авахын тулд Америкийн клуб 735 мянган евро төлжээ. Ийнхүү эмэгтэй хөлбөмбөгийн спортод шинэ дээд амжилт тогтлоо. 23 настай Рэйчил бол Замби улсын эмэгтэй Шигшээ багийн форвард бөгөөд Испаний 43 тэмцээнд оролцож 33 гоол оруулсан юм. Тэрбээр “Реал Мадрид” клубт шилжиж очихоос өмнө Замби улсын "Индени Роузес", Казахстан улсын "БИИК-Казыгурт", Испани улсын "Эйбар" багт тоглож байжээ.
Эмэгтэй хөлбөмбөгийн өмнөх дээд амжилтыг Английн Кире Уолш эзэмшдэг. Испаний “Барселон” клуб тухайн үед түүний төлөө 460 мянган еврог “Манчестер Сити” клуби төлсөн билээ.
Рэйчил Кундананж бол хамгийн үнэтэй, эмэгтэй хөлбөмбөгчин
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11