Орос гүрний Сочи хотод Дэлхийн залуусын наадам нээгдлээ. Манай гарагийн 180 орноос 20 мянган залуус уг наадамд оролцож байна. Тэд бол шинжлэх ухаан, бизнес, эдийн засаг, боловсрол, спортод амжилт гаргасан залуус, товчхондоо дэлхийн ирээдүй үе. 2024 оны 3 сарын 1-нээс 7-ны өдөр явагдах Сочийн энэ наадамд бараг 300 үндэстэн, ястан угсаатан хүрэлцэн ирсэн гэж зохион байгуулагчид онцолжээ. Дэлхийн залуусын наадмын түүхэнд анх удаа 14-16 насны өсвөр үеийнхнийг оролцохыг зөвшөөрчээ, Оросоос 500, харин гадаадаас 500 хүүхэд.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлтийн ёслолд онлайнаар оролцож үг хэлэв. “....Орос орон залуустаа итгэдэг... Залуусын хувьд бүх боломжийг нээсэн орон болгохоор Оросоо барьж босгож байна. Мэдээж, бид хэзээд харилцан ярилцахад бэлэн, нээлттэй. Яг ийм найрсаг нөхөрсөг, итгэл найдвартай уур амьсгал Дэлхийн залуусын наадамд ноёрхоно гэдэгт би эргэлзэхгүй байгаа... Наадам маань хавар явагдаж байна. Манай гарагийн бүх соёл иргэншилд хавар бол байгаль эх сэрэх цаг төдийгүй шинэ найдвар, шинэчлэл, хамгийн гэгээлэг мөрөөдөл, амжилтанд бас ирээдүйд итгэх итгэлийг билэгддэг. Мэдээж хавар бол хайр. Та бүхэн энэ наадам дээр асар их эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч Оросыг хайрлах хайрыг тээн гэртээ харина гэж итгэж байна” хэмээн Ерөнхийлөгч Путин хэлжээ.
Наадмын нээлт болон ихэнх арга хэмжээ “Сириус” төвд явагдаж байна, 10 жилийн өмнө Олимпийн наадам зохион байгуулагдсан эдгээр байгууламжийг оросууд одоо ч бүрэн ашиглаж сургалт, амралтын тусгай төв болгон хувиргажээ. Ер нь Олимпид зориулан барьж босгосон барилга байгууламж хөсөр хаягдаагүй анхны тохиолдол гэж үүнийг хэлж болно.
#МЦогзолмаа орчуулав.
Дэлхийн залуусын наадам Орост эхэллээ
2024-3-04
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.