Америкийн сагсан бөмбөгчин Кристофер Блейк 3 жилийн өмнө анх манай эх оронд иржээ. Тэрбээр 35 настай, 195 см өндөр. Блейк өмнө нь АНУ-ын Детройтын Коллежид сагсан бөмбөг тоглож байсан, 2012 онд Детройтын Мерси их сургууль төгсчээ. Тэрбээр Бразил улсын “Сорокабана”, “ABA”, мөн Сальвадорын “Кесалтепеке”, “Агила”, “Метапан”, “Брухос”, “Сан-Сальвадор”, Никарагуа, одоо Монгол гэх зэргээр дэлхийн 3 тивийн 6 оронд сагс тоглож үзсэн аж. Кристофер Блейк Монголд ирээд Сагсан бөмбөгийн Дээд лигийн 4 багт тоглосон ба одоо “Бишрэлт Металл” багийн тамирчин болжээ.
Блейк Монгол Улсын иргэн болох өргөдлөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгчээ. “Би Монголын сагсан бөмбөгт дуртай, бас цаг агаар, байгаль орчин их таалагддаг. Хэрэв Ерөнхийлөгч миний хүсэлтийг ёсоор болговол би Монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцохыг хүсдэг. Мөн өөрийн туршлагаасаа монгол залуус, хүүхдүүдтэй хуваалцаж сагсан бөмбөгийн хичээл заах бодолтой байна” хэмээн алдартай тамирчин Кристофер Блейк ярилаа.
Алдартай сагсчин Монголын иргэн болохыг хүсчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11