Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) тэргүүн Витольд Баньки ярилцлага өгчээ. Гэхдээ аль нэг ХМХ биш харин Оросын пранкер Лексус, Вован нар түүн рүү утастаж энэ ярилцлагыг авахдаа хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан аж. Тэд өөрсдийгөө Африкийн нэгэн орны төрийн өндөр албан тушаалтан гэж танилцуулсан юм байна. “WADA”-н ерөнхийлөгч Витольд Банька “Спорт үнэхээр улстөр болж хувирсан нь үнэн. Олимпийн наадамд ямар улс орон оролцох, эс оролцох нь ерөнхийдөө улстөрийн асуудал болчихлоо.... Орост болох Дэлхийн эв найрамдлын наадмыг бид “баллахаар” төлөвлөсөн. “WADA”-н хувьд энэ наадам тийм ч таатай үйл явдал биш. ОХУ-ын наадам бүр Олимпийн наадамтэй энэ зэрэгцэх шинжтэй... Ер нь Өрнөдийн улс орнуудын тамирчдыг Оросын энэ тэмцээнд оролцуулахгүй байлгахын төлөө, тус наадмыг аль болох муухай харагдуулах гэж манай агентлаг чадах бүхнээ хийх болно... Африкийн орнууд тэдний наадамд оролцож “сөрөг хүчин”-г толгойлж болзошгүй. Иймээс би Африкийн төрийн тэргүүнүүдтэй уулзаж Орост болох наадамд тамирчдаа бүү илгээ гэж ятганаа. Тэгж байж бид хамтдаа үүссэн нөхцөл байдлыг өөрчилж чадах болно... Орос оронд спорт маш өндөр хөгжсөн, иймээс оросуудыг “зогсоож чадна” гэсэн итгэл алга.... Оросын уран гулгагч Камила Валиеваг яагаад хатуу шийтгэж 4 жил эрхийг нь хассан бэ гэвэл Допингийн эсрэг хуулийг өөрчлөх хугацаа бидэнд хэрэгтэй байсан юм" хэмээн ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
"WADA"-н тэргүүний ярилцлага дуулиан тарилаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11