Европын хөлбөмбөгийн холбоог (Union of European Football Associations, UEFA) “Исламын улс” хэмээх террорист бүлэглэл сүрдүүлсэн тухай дэлхийн ХМХ мэдээлэв. “UEFA –н дөрөвний нэг шигшээ тоглолтууд явагдах үеэр халдлага, алан хядах ажиллагаа үйлдэнэ гэж “Исламын улс” гэмт бүлэглэлийн хэвлэлийн алба дамжуулсан талаар "Marca", "Onda Cero" сонин бичжээ. Террористууд автомат барьсан хүний зураг болон “Тэднийг бүгдийг хөнөө” гэсэн бичигтэй дэвсгэр дээр шигшээ тэмцээн явагдах 4 цэнгэлдэх хүрээлэнг бичсэн плакатыг уг сүрдүүлэгтээ хавсаргажээ.
Дөрөвний нэг шигшээ тэмцээний эхний тоглолтууд 4 сарын 9, 10-нд "Эмирейтс", "Парк де Пренс", "Метрополитано", "Сантьяго Бернабеу" гэсэн 4 стадионд болох юм. Дөрөвний нэг шигшээд тоглох багууд: “Арсенал” ба “Бавари” (Лондон хотод), “Реал” ба “Манчестер Сити” (Мадрид хотод),“Атлетико” ба “Борусси” (Мадрид хотод), “Парис Сен Жермен” ба “Барселон” (Парист).
Испаний аюулгүйн алба "Аюул заналхийллийн тухай мэдээлэл авсан. Тэмцээний үеэр тусгай ажиглалт хийж аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахаар ажиллаж байна" хэмээн мэдэгдлээ.
“Исламын улс” бүлэглэл "UEFA"-г сүрдүүллээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11