Эртний Олимпид 2024 оны зуны Олимпийн наадмын галыг асаах ёслол болжээ. Олимпи хэмээх эртний Грекийн ариун шүтээн энэ газарт анхны Олимпийн наадмыг зохион байгуулж олон зууны турш тасралтгүй явуулжээ. Ёслол Эртний Грекийн Гера сүмд явагдлаа. Олимпийн галыг уламжлал ёсоор нарны гэрлээс параболик толины тусламжтай асаах ёстой. Гэвч энэ өдөр их үүлэрхэг байсан, иймээс өмнө нь бэлтгэл сургуулилт хийх үеэр нөөцөлсөн галын дөлөөс бамбараа асаажээ.
Галын ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Грекийн үндэсний олимпийн хорооны тэргүүн Спирос Капралос болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн зуны Олимпийн наадмыг Францад зохион байгуулах хорооны тэргүүн Тони Эстанге, Спортын ба Олимп, Паралимпийн наадмын сайд Амели Удеа-Кастера, Парис хотын дарга Анн Идальго нар энд хүрэлцэн ирсэн байлаа.
Олимпийн бамбарын буухиаг Грекийн тамирчин Стефанос Дускос эхлүүлнэ. Тэрбээр 2020 оны Токиогийн Олимпийн наадамд сэлүүрт завины төрлөөр аварга болсон билээ. Олимпийн бамбар эхлээд Грекийн нутгаар өртөөлөх бөгөөд 4 сарын 26-нд Афин хотод түүнийг “Парис 2024” наадмын зохион байгуулах хорооны гишүүдэд гардуулах аж. Олимпийн бамбар 4 сарын 27-нд “Белем” далбаат онгоцоор Франц руу аялж 5 сарын 8-нд Марсельд хүрэлцэн очих юм.
Зуны Олимпийн наадмын нээлт 7 сарын 26-нд Парис хотод болж 8 сарын 11-нд хаагдана.
2024 оны Олимпийн наадмын гал аслаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл