Францын хөлбөмбөгийн шигшээ багийн ахмад, “Пари Сен-Жермен” клубын довтлогч, 25 настай Килиан Мбаппе энэ улирлыг дуусмагц багаа орхин явахаа зарлалаа. Тэрбээр Испани улсын алдарт “Реал Мадрид” клубтэй гэрээ байгуулж энэхүү клубын хамгийн “үнэтэй” хөлбөмбөгчин болж байна. Түүнчлэн “Реал” клуб гэрээ байгуулсан гэж түүнд 100 сая еврогийн бонус төлөхөөр болжээ. Тус клуб энэ мөнгийг 5 жилийн хугацаанд төлөх юм байна.
Мбаппе 2017 онд 180 сая еврогоор “Монако” багаас “Пари Сен-Жермен”-д ирсэн билээ. Тэрбээр энэ багт 7 жил тоглохдоо 307 тэмцээнд оролцож 255 гоол оруулж 108 гоолын дамжуулалт хийжээ. Мбаппе 6 удаа Францын аварга болж 3 удаа Францын цом, Супер цомыг хожсон, мөн 2 удаа Францын Лигийн цом авсан.
Мбаппе 5 сарын 25-нд сүүлийн удаа “Пари Сен-Жермен” багийн төлөө “Лион”-ы эсрэг тоглоно.
Мбаппе Францыг орхихоор шийджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11