“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: “2024 оны 05 сарын 14 өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 33 хувиар өссөн байна. Нэр бүхий зарим иргэн манай компанийн борлуулалт, экспорт зогсонги байдалд орсон тухай ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээсэн байна. Компанийн борлуулалт, экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг албан ёсоор мэдэгдье”