ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) маань улам өргөжин тэлж байна. Манай байгууллагад элсэх дараачийн орон нь Монгол Улс байж магадгүй. Газрын зургийг харах юм бол энэ орон уг нь Евразийн нэгдмэл орон зайд төгс нийцэж буй. Түүнээс гадна ШХАБ-ын бүх гишүүн Монголыг элсүүлэхийг дэмжиж байна... Ер нь шинэ гишүүдийг элсүүлэх дүрмийг хялбарчлах хэрэгтэй” хэмээн ШХАБ-ын Гадаад харилцааны сайд нарын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдлээ. “Москва бол Улаанбаатартай арвин их, түүхэн харилцаатай. Орос –Монгол –Хятад гэсэн 3 талт харилцааны дүнд Улаанбаатар үнэндээ тээврийн том хаб болж чадна”, “Монгол хэрэв ШХАБ-д элсвэл цаашид Орос ба Хятадын хооронд баланслахаа болино”, “Энэ бүс нутгийн эдийн засгийн холбоо харилцааг идэвхжүүлэх нь өнөөдөр онцгой ач холбогдолтой. Яагаад гэвэл, Өрнөд сүүлийн үед Монгол орныг, түүний байгалийн баялгийг улам их сонирхох болжээ” хэмээн Оросын шинжээчид бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Монгол удахгүй ШХАБ-д элсч магадгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв241 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл