Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо
“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Сүхбаатар дүүргийн Iхороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина3 цаг 17 мин
-
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ3 цаг 21 мин
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө3 цаг 27 мин
-
ЭМГЭНЭЛУржигдар 18 цаг 32 мин
-
Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтарнаУржигдар 11 цаг 55 мин
-
Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байнаУржигдар 11 цаг 33 мин
-
Зөвлөмж хүргүүлнэ2025-01-14
-
ЭМГЭНЭЛ45 үзсэн
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина20 үзсэн
-
ЭМГЭНЭЛ0 сэтгэгдэл
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө0 сэтгэгдэл
-
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ0 сэтгэгдэл
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина0 сэтгэгдэл