Эрчим хүчний үнийн нэмэгдэлд цочирдсон ард олныг чоно борооноор гэгчээр Төр засагтай нь харгалдуулах цуурхалууд яваад байна
Эрчим хүчний үнийн нэмэгдлийг Засгийн толгойд хэн байхаас хамаарахгүйгээр, эрт орой хэзээ нэгэн цагт нэмэх нь гарцаагүй Яагаад гэвэл өнөөдөр Нэг кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэчихээд айл өрхүүдэд 140 төгрөгөөр зарж байна Энэ алдагдалыг багасгахгүй бол таг харанхуй хөлдүү суух нь гарцаагүй боллоо ДЦС-уудын урсгалд засварт жил бүр төсвөөс 20 хүртэл тэрбум төгрөгийг өгдөг. Тэр нь урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх төдий турбануудаа цойлдоод л таардаг. Одоо нөгөө нөхөөсүүд яг задарлаа гэж байна дээр нь тэнд ажиллаж буй олон хүний цалин хөлсийг өгч чадахгүйд хүрч байна ердөө л энэ шүү.
Эрчим хүчний үнийг дагаад дулаан, халуун усны үнэ нэмэгдэнэ. Дулааныг ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны станц хангадаг. Нэг айлын дулааны зардал 1 м.квт нь сардаа 506 төгрөг байгаа. Уг нь 90 мянган төгрөгөөр дулаан үйлдвэрлэгддэг гэтэл 35 мянган төгрөгөөр борлуулдаг. Энэ мэтээр өөрийн өртөгт л хүргэх гээд байгаа юм
Нөгөө талдаа Эрчим хүчний үнэ нэмэхээр дундрашгүй ундарга бий болчихож байгаа юм биш шүү хязгаарлалтаа хийдгээрээ л хийнэ. Үйлдвэрлэдэг эх үүсвэрээ нэмж байж л бид үнэ, технологийн өрсөлдөөн хангалттай найдвартай хэрэгцээний тухай ярьна. Өөрөөр хэлбэл хязгаарлалт хийдэггүй болно. Өвөл болохоор хөлдөнө гэж айлгахгүй. Тэгэхээр яаж ч бодсон бүсээ чангалж байгаад эрчим хүчнийхээ реформыг хийгээд авчих нь зүгээр байх аа