XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн хоёрны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их хааны алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн Чингис хаан музейд заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар их шүтээн, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, ахмад настнуудын амрыг эрэн золголоо.