Амьд домог Лионель Мессид зориулсан музейг удахгүй нээн ажиллуулна гэж алдарт “Барселон” клуб мэдээллээ. Аргентины хөлбөмбөгчин Мессийн музейг “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох “Барсы” залуусын академийн төв байранд байрлуулах юм байна. “Мессид зориулсан музейг мянга мянган жуулчид сонирхож үзнэ, байнга орлого олох болно. Музей ажиллуулж олсон мөнгөө хөлбөмбөгчин Мессийн трансферт зарцуулахаар “Барселон” клубын удирдлага төлөвлөж байна” хэмээн “AS” дамжууллаа. Өөрөөр хэлбэл, Мессийг "худалдаж авах"-ын тулд түүний музейг нээж байгаа юм байна. Лионель Месс одоо “Пари Сен-Жермен” клут тоглож байгаа. Гэхдээ энэ клубтэй байгуулсан түүний гэрээ хэдэн сарын дараа дуусах юм. Иймээс “Барселон” клуб алдарт хөлбөмбөгчнөө буцаан авах зорилгоор ингэж мөнгө цуглуулахаар шийдсэн аж. Дэлхийн хамгийн үнэтэй тамирчдын нэг Мессийг өөрийн болгохын тулд мэдээж клубын удирдлага өөр хэдэн хөлбөмбөгчний гэрээг цуцалж явуулах бололтой.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл