“Лос-Анжелес Лейкерс” багийн сагсан бөмбөгчин Леброн Жеймс сая NBA-н плей оффоос хасагдсаны дараа спортоо орхихоор төлөвлөж байна гэж “Bleacher Report” мэдээллээ. “Лос-Анжелес Лейкерс” баг 111:113 харьцаатай “Денвер Наггетс”-т ялагдсан ба 38 настай Леброн Жеймс 3 дахь удаагаа ийнхүү NBA-с хасагдав. NBA -н 20 дахь улирлаа Леброн Жеймс дунджаар нэг тоглолтод 28,9 оноо ба 6,8 дамжуулалт гэсэн үзүүлэлттэй дуусгажээ. Тэмцээний дараа хийсэн хэвлэлийн хурал дээр Леброн “Цаашид спортын карьераа үргэлжлүүлэх эсэх тухай шийдвэр гаргахын өмнө би өөрийн тухай, ирээдүйнхээ талаар олон зүйлийг бодож эргэцүүлэх ёстой боллоо” хэмээн мэдэгдсэн юм.
Энэ тэмцээний дараа Леброн Жеймсийн NBA-н финалын оноо 8000 давжээ, тэрбээр ийм үр дүнд хүрсэн цорын ганц сагсан бөмбөгчин. Харин Леброны нийт оноо 38 388 болж өмнөх дээд амжилтыг эвдэв. Өмнөх амжилтыг тогтоосон Карим Абдул-Жабар нийт 1560 тэмцээнд тоглож 38 387 оноо авчээ. Харин Леброн Жеймс 1410 тоглолтод оролцож дээрх оноог авсан юм.
Леброн одоо “Лос-Анжелес Лейкерс” багт дахин 2 жил тоглох гэрээтэй, хэрэв гэрээгээ дуусгавал 97 сая доллар нэмж авна. Сонирхуулахад, Леброн өмнө нь нэг бус удаа "Би хүү Броннитойгоо NBA-д цуг тоглохыг хүсдэг" гэж ярьсан. Гэхдээ хүү нь зөвхөн 2024 онд л Лигт тоглож чадах юм.
Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ23 цаг 17 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ62 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл