Франц улсын “Пари Сен-Жермен” клуб алдарт хөлбөмбөгчин Килиан Мбаппег “зарах” гэж байгаа тухай “The Telegraph”-н сэтгүүлч Жейсон Берт мэдэгдлээ. "Мбаппе өөрөө эхэлж хүсэлт гаргаж ямар ч тохиолдолд тус клубтэй гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэн... Иймээс тэр 2024 оны 6 сараас чөлөөт агент болно" гэж Францын “L'Equipe” сонин бичжээ. “Килиан Мбаппег бүр энэ зун худалдах гэж байгаа, гэхдээ Пари Сен-Жерман түүнийг ямар ч тохиолдолд Мадридын "Реал"-д өгөхгүй гэсэн” хэмээн “Cadena SER”-н сурвалжлагч Ману Карреньо ярилаа. Гэтэл Мбаппе өмнө нь чухам “Реал”-д тоглохыг хүсдэг гэж нэг бус удаа мэдэгдсэн юм.
“ПСЖ” 2017 онд 180 сая еврогоор “Монако” клубээс Мбаппег авчээ. Харин одоо “Transfermarkt”-н мэдээлснээр мань эрийн зах зээлийн үнэ хэвээр аж. 24 настай Мбаппе 4 удаа Францын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг тоглогч”-оор шалгарсан, 5 удаа улсынхаа аварга болж 3 удаа Цомын эзэн болсон билээ. Тэрбээр 6 улирал “ПСЖ”-т тоглохдоо 260 тэмцээнд орж 212 гоол оруулан 98 гоолын дамжуулалт хийжээ.
Мбаппе гэрээгээ сунгахгүй гэжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэӨчигдөр 18 цаг 45 мин
-
“ Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурнаӨчигдөр 18 цаг 43 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ64 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл