Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Криштиан Роналдо дээд амжилт тогтоож Гиннесийн номонд бүртгэгдсэн тухай “Record” мэдээллээ. Тэрбээр улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж “Евро 2024” сонгон шалгаруулалтын 4-р турд Исландын эсрэг тогложээ. Энэ бол 38 настай Роналдогийн хувьд 200 дахь тэмцээн болсон юм. Ийнхүү Криштиан Роналдо үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 200 тэмцээнд оролцсон манай гарагийн хамгийн анхны хөлбөмбөгчин болжээ. Тэмцээний өмнө түүнд Гиннесийн дээд амжилтын номын гэрчилгээг олгов.
Португал ба Исландын тэмцээн 1:0 харьцаатай өндөрлөсөн. Цорын ганц гоолыг Роналдо 89 дэх минутанд орууллаа. “Энэ бол онцгой, амттай ялалт. 200 дахь тэмцээн гэсэн том тоондоо ч байгаа юм биш. Ийм тэмцээнийг ялалтын гоолоор өндөрлөлөө, би үүнээс илүү ихийг гуйж чадна гэж үү. Үнэхээр гайхалтай, мартагдашгүй. Тэмцээний эргэн тойрны үйл явдал ч гэсэн” хэмээн Роналдо сэтгэгдлээ хуваалцав. Криштиан Роналдо эх орныхоо шигшээ багт 2003 оноос тоглосон, нийт 200 тэмцээнд оролцож 123 гоол оруулаад байна.
Роналдо Гиннесийн номонд мөнхрөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ19 цаг 28 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ57 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл