Морин тэмцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын Татарстан улсад явагдлаа. Морин тэмцээн бол ази нүүдэлчдийн олон зууны турш уламжлагдан ирсэн үндэсний наадам. Түүнийг татаараар аударыспак, казахаар аударыспақ, харин киргизээр оодарыш эсвэл эңиш гэж нэрлэдэг юм байна. Тэмцээнд 2 ба түүнээс дээш тооны морьтон оролцож бие биеэ мориноос унагах гэж оролддог. Өрсөлдөгчөө унагасан нь түрүүлнэ. Хамгийн гол нь морио сайн унаж, бас эмээл дээрээ тогтож үлдэх ёстой. Иймээс түүнийг спортын тэмцээн гэхээсээ морин спорт гэж үздэг аж.
Дэлхийн 15 орны 100 орчим тамирчин уг тэмцээнд оролцлоо, тухайлбал Монгол, Казахстан, Орос, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Турк зэрэг орноос тамирчид иржээ.
Монголын 5 тамирчныг Баян-Өлгий аймгийн Үндэсний спортын хорооны тэргүүлэгч А.Ром тэргүүлж очсон байна. Тэд 70, 80, 90, 100, 100+ кг жинд өрсөлдлөө. 90 кг-ын ангилалд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Е.Женисбек тэргүүлж дэлхийн аварга болжээ. Харин 70 кг жинд М.Журагат хүрэл медалийн эзэн болсон бол 80 кг ба 90 кг, 100 кг ангилалд өрсөлдсөн Е.Өмиртай, С.Женисбек, Ж. Бахытжан нар 4-р байранд оров. Ийнхүү Монгол Улс багийн үзүүлэлтээр уг тэмцээнд 3-р байр эзэлжээ.
Дэлхийн морин спортын тэмцээнд монгол хүн түрүүлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл