Дэлхийн хамгийн алдартай тулаанчдын нэг, Ирландын Конор Макгрегор сая “YouTube”-н Adam’s Apple сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр манай гарагийн агуу 2 суутны болзошгүй тулааны тухай санал бодлоо хуваалцав. Манай сайт өмнө нь энэ тухай бичсэн. “SpaceX”, “Tesla” корпорацийн ерөнхий захирал, "Twitter" нийгмийн сүлжээний эзэн Илон Маск оюун ухаанаар бус махан биеэр тулалдах саналыг “Meta” корпорацийн (Нүүрном) ерөнхий захирал Марк Цукербергт тавьсан юм. Цукерберг ч саналыг хүлээн авсны дараа тэд албан хэлэлцээр хийж зохион байгуулагчаар “UFC”-н ерөнхийлөгч Дэйна Уайтыг сонгожээ.
“Би тэднийг дасгалжуулахад бэлэн. Маск, Цукербуерг хоёр эр хүн шиг эцсээ хүртэл явна гэж би найдаж байгаа. Тэд их мөнгөтэй, гэхдээ үг нь хэр үнэ цэнтэй бол? Нөхцөл байдал цааш яаж өрнөхийг би сэтгэл догдлон хүлээн сууна” хэмээн Конор Макгрегор ярьжээ. Сонирхуулахад, Конон Макгрегор “UFC”-н нийт 28 тулаанд орж 22 удаа ялалт байгуулсан билээ.
#МЦогзолмаа орчуулав.
Макгрегор: Тэрбумтнууд эцсээ хүртэл явна гэж найдаж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл