Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар ахиухан хэмжээний бороо орж, маргааш өдөр нутгийн өмнөд хэсгээр халах тул наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023.7.17-ны 20 цагаас 07-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +30....+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэгийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.