---Взгляд сайтын нийтлэлийг орчуулан хүргэж байна---
.... Тайваний төлөөх дайнд АНУ-ын талд байлдана гэж Японы Ерөнхий сайд Фумио Кисида бараг л амлачихлаа.... Тэрбээр Америкт айлчилж байхдаа эх орноо бодохгүйгээр итгэмээргүй, ичгүүр сонжуургүй мэдэгдэл хийсэн... Оросын цөмийн аюул гэсэн санаанаас зохиосон зүйлээ Японы ЕС ярьсан, гэтэл үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг энэ дэлхийд ганцхан АНУ ашигласан, тэгэхдээ бүр яг Японд шүү. Гэсэн ч Токио эсрэгээр АНУ-тай хамтарч Хятадын зүгээс ирэх дайнд бэлдэж хамгаалалтаа бэхжүүлнэ гэнэ. Энэ япончуудад ямар хэрэгтэй юм?
Америк гүрэнд нэг уламжлал бий, шинэ Ерөнхийлөгч бүр нь шинэ дайн дэгдээдэг. ЗХУ задарснаас хойш авч үзвэл: Буш Иракт, Клинтон Югославд, Бага Буш харин Афганистан ба Иракт, Обама бол Ливи ба Сирид, Байден одоо Украинд Оросын эсрэг. Зөвхөн Трампын үед АНУ дайнгүй өнжсөн.
2024 онд Америкийн Ерөнхийлөгч болсон хүн тэгэхээр Хятадтай дайныг эхлүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. Албан ёсоор бол Тайваний төлөө, харин бодит байдал дээр дэлхийд ноёрхлоо хэвээр хадгалах гэж тэр.
Өнөөдөр Талууд тэрхүү дайны эхлэлийг хойш татах гэж байдгаараа хичээж байна. Хятадууд санхүү-эдийн засгийн ба цэргийн хүчээ хуримтлуулсаар л. Америкчууд болохоор Украинд №2 дайсан болох Оростой үзэлцэж байгаа, иймээс бүх хүч нөөцөө №1 дайсны эсрэг бөөгнөрүүлж чадахгүй байна.
Гэвч АНУ эрт орой хэзээ нэгэн цагт Тайваний гохыг дарна. Өөрөөр хэлбэл, Хятадын удирдлага цэргээ Тайвань арал руу оруулахаас өөр аргагүй тийм үйлдэл хийнэ. Америк үүнд л бэлдэж байна, өөрийн холбоотнуудаа ч гэсэн бэлдсээр.
Вашингтон 2022 оны сүүлээр Филиппинд хандаж цэргийн 5 шинэ объектыг тэдний газар нутаг дээр барих санал тавьсан, нөгөөдүүл ч зөвшөөрөв. Дараа нь 1 сарын 13-наас яг энэ асуудлыг Японы ЕС-тай авч хэлэлцсэн. Ингэснээр Японы ЗГ үнэндээ Тайваний төлөөх дайнд АНУ-ын талд гэдгээ амлачихав.
Япон олон арван жилийн турш энхийг эрхэмлэх бодлогыг баримталж ирснийг өнөөгийн ЕС бүрмөсөн үгүй хийлээ. 2022 оны 12 сард Токио ойрын 5 жилд цэргийн зардлаа ДНБ-ий 2% хүргэж 1000 гаруй км тусгалтай пуужингуудтай болохоо зарласан. Гэтэл Дэлхийн II дайны дараа Японы батлан хамгаалах зардал үргэлж ДНБ-ий 1%-иас бага байсан билээ.....
Япон өөрт хамаагүй ийм зөрчилд татагдаж орвол том ноцтой алдагдал хүлээх магадлалтай. Япончууд цэргийн зардлаа нэмэхийн тулд татвараа нэмнэ, түүхэн айдсын шинэ давалгаа ч дэгдээнэ. Япончууд XX зууны эхний хагаст юу хийж ямар хэрэг тарьсныг Зүүн Хойд Азийн ард түмнүүд одоо ч мартаагүй. Түүнчлэн
Токио бас Москватай зөрчилдөж өөрт ч, оросуудад ч хэрэггүй хямралаа улам гүнзгийрүүлэх шинжтэй.
Энэ талаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүлэгч Дмитрий Медведев “Ноён Кисида гэртээ харьсны дараа сеппуку –амиа хорлох ёслол үйлдэхээс өөр аргагүй юм хийлээ. Тэр яг л АНУ-ын үнэнч зарц боол мэт... авирлаж цөмийн галд амьдаараа шатсан Хирошима, Нагасакийн олон зуун мянган япончуудын дурсгалаас урвалаа, Оросын тухай байж боломгүй худал юм бурсан. Кисида ёстой нулимчихлаа. Атомын зэвсэг хэрэглэсэн цорын ганц орон бол АНУ, цөмийн зэвсгийн цорын ганц золиос бол түүний өөрийнх нь эх орон... Ийм шившиг, гутамшгийг зөвхөн Сайд нарын танхимын хурал дээр шууд сеппуку хийж л угааж цэвэрлэж болно” хэмээн бичжээ.
...Японы өнөөгийн улстөрчдөд нэр төр, ёс зүй гэсэн ойлголт байхгүй, өөрийн орны үндэсний эрх ашгийн төлөө зогсох хэрэгжүүлэх хатан зориг ч алга. Энэ нь мөн Зүүн Азийн орнуудын улстөрчдөд ч хамаатай. АНУ үнэндээ тэднийг сургуулилттай амьтан мэт сургаж Хятадын эсрэг номхон зогсоож буй. Тэд америкчуудын хүслийг хэрэгжүүлэхийн төлөө бүх эрх ашгаа худалджээ. Ийм байдал Европт ч ажиглагддаг, тэнд АНУ-ын холбоотнууд сайн дураараа тусгаар тогтнолоо америкчуудад өгч, бусдын зөрчилд татагдаж орсоор байна.
... Токио ганцаараа Бээжингийн эсрэг тэсэхгүй гэдгээ ойлгож байгаа. Япончууд гэхдээ Хятадын эсрэг бүс нутгийн холбоо байгуулж чадахгүй. Энэ бүс нутгийн зарим орнууд нь Хятадын уур хилэнгээс айдаг, бас эдийн засгаас нь хамаардаг. Түүнчлэн зарим орон үнэндээ Японы милитаризм дахин сэргэн мандахаас эмээж байгаа. Ингээд л Япон улс... АНУ-ын бага түнш болжээ....
АНУ 2024 онд шинэ Ерөнхийлөгчтэй болсны дараа ээлжит, уламжлалт дайнаа дэгдээж Тайваний гохыг дарвал Япон шууд нэгдэх нь, дараа Филиппин, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Азийн орнууд. Тэд тусгаар тогтнолоо Хятадтай биш Америктай хуваалцахаар шийджээ....
Орчуулсан #МЦогзолмаа