“Тэрбумтан Илон Маск өнгөрсөн жил Крым хавьцаа өөрийн “Starlink” хиймэл дагуулын сүлжээг унтраахыг инженерүүддээ нууцаар тушаажээ. Тэр ийм байдлаар ОХУ-ын Тэнгисийн Цэргийн Флот руу сэм довтлох гэж байсан Украины халдлагыг бусниулчихсан. Дүүрэн дэлбэрэх бодистой Украины тэнгисийн, дронууд Оросын флот руу дөхөж очсон, гэвч холбоо тасарсан тул эрэг дээр унаж ямар ч хор хөнөөл учруулаагүй... Украины дайны үеэр Маск онцгой байр суурь баримталсны дүнд нөлөө бүхий зуучлагч болжээ, иймээс түүнийг АНУ-ын түшмэд үл тоомсорлож чадахгүй” хэмээн АНУ-ын “CNN” агентлаг мэдээллээ.
Энэ талаар хүмүүс анх Америкийн сэтгүүлч, зохиолч Уолтер Айзексоны номоос мэдэж авчээ. “Бяцхан Перл-Харборын хариуд Орос өөрийн цөмийн зэвсгээ ашиглаж магадгүй гэж Маск эмээсэн хэрэг” хэмээн “Илон Маскийн намтар” номондоо Айзексон бичсэн байна.
“SpaceX” болон “Tesla”, “The Boring Company”, “OpenAI”, "Twitter"-н тэргүүн Илон Маск өмнө нь мэдэгдэл хийхдээ “Starlink-г анхнаасаа дайнд зориулж бүтээгээгүй юм. Хүмүүс цуврал кино үзэж зайнаас суралцаг гэж бид түүнийг зохиосон болохоос дроноор цохилт өгөхийн тулд биш” хэмээжээ.
Дэлхийн тэргүүн баян Маск “Starlink”-н ажиллагааг хязгаарласны ачаар Украины хорлон сүйтгэх ажиллагаа бүтэлгүйтсэн, тэр бүү хэл цөмийн дайн дэгдэхээс сэргийлсэн тухай мэдээ Оросыг шуугиулж байна. ОХУ-ын сенаторч Алексей Пушков “АНУ-ын бизнесмэн Илон Маск Крымд “Starlink” сүлжээний тухайд бие даан шийдвэр гаргаж чадсан. Энэ бол өнөөгийн Америкийн хувьд үнэхээр ер бусын зүйл. АНУ-ын улстөр, эрх барих байгууллагуудад “либерзомби” ноёрхдог, харин ийм үед Маск улстөрийн хувьд өвөрмөц байр суурьтай” хэмээн магтжээ. Харин Орос гүрний экс Ерөнхийлөгч бөгөөд Аюулгүйн зөвлөлийн дэд тэргүүлэгч Дмитрий Медведев “Хэрэв Айзексоны бичсэн үнэн бол Маск үнэхээр Хойд Америкийн эрүүл ухаантай цор ганц хүн юм байна. Жендер -саармаг хүйст Америкт тэр ядаж л төмсөгтэй нэгэн” хэмээжээ.
МЦогзолмаа орчуулав.
CNN: Маск “Starlink”-г унтраахыг тушааж ОХУ-ын флотыг аварчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай7 цаг 42 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдавӨчигдөр 14 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛААӨчигдөр 13 цаг 35 мин
-
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхавӨчигдөр 13 цаг 32 мин
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэӨчигдөр 13 цаг 25 мин
-
Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлааӨчигдөр 13 цаг 24 мин
-
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэӨчигдөр 13 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрӨчигдөр 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градусӨчигдөр 08 цаг 26 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл