Image description

"2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн тээврийн жолооч 57, тандалтын шугамаар хийсэн 17 хүн багтсан. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочоос коронавирус илрээгүй" гэлээ. 

Монгол Улсад 140 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 26 хүн эмчлэгдэж дараа дараагийн хяналтад шилжсэн. ХӨСҮТ-д 114 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс 26 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Үүнээс 47 нь энэ сарын 27-нд гарна. Дараагийн хүмүүс нь ойрын хугацаанд гарна. Тиймээс ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүс үлдэнэ.