Image description
--The Wall Street Journal сонины нийтлэлээс товчлон хүргэе--
Япон орон уг нь 33 дахь удаагийн зуны Олимпийн наадмаас олон тэрбумын ашиг олно, мөн дэлхий дахинд нэр хүндээ бэхжүүлнэ гэж төлөвлөж байсан. Гэтэл Цар тахлын улмаас энэ Олимп 20 тэрбумын алдагдал Япон улсад авчирч болзошгүй байна... Тэр бүү хэл хэрэв нөхцөл байдал таагүй эргэвэл энэ Олимпийн дараа коронавирүсийн тархалтыг дарах япончуудад тун амаргүй байх магадлалтай талаар шинжээчид сэрэмжлүүлэв...
“Toyota Motor” сая Олимпийн наадамтай холбоотой ямар ч зар сурталчилгааг Японд явуулахгүй гэж мэдэгдсэн, тухайн улсад одоо ноёрхож буй дүнсгэр уур амьсгалыг илэрхийлэх өөр илүү том сигнал байхгүй байх... “Toyota Motor” корпораци бол Японы хамгийн үнэтэй компани бөгөөд Олимпийн наадмын гол ивээн тэтгэгч. Ийм статустай компани даян дэлхийд ердөө 13 бий.... 
Цар тахлаас болж Токиогийн Олимп 1 жилээр хойшилсон, үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд эдийн засгийн ашиг олох найдвар бараг тасарлаа. 7 тэрбум доллараар босгосон эсвэл засч янзалсан олон цэнгэлдэх хүрээлэн, тайз засал ихэнхдээ хоосон байх шинжтэй, яагаад гэвэл үзэгчид ба хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй гэсэн шийдвэр гарсан.... Хүн амын тоо буурч эдийн засгийн хувьд Хятадаас хоцорч байгаа ч тухайн үед Япон орон энэ Олимпийн наадмын тусламжтай өөрийгөө урьдын адил хүчирхэг гүрэн гэж харуулахыг хүссэн юм. Зуны Олимп түүнчлэн 20 мянган хүний амийг авч одсон 2011 оны цунамийн уршиг дагаврыг бүрэн арилгаж Япон сэргэн мандсаныг харуулах ёстой байлаа. Гэтэл үүний оронд Олимп харин ч Цар тахлаас үүдэлтэй түгшүүрийг улам даамжруулав.... 
....Олимпийн үеэр асар олон жуулчин ирж тэрбум тэрбум долларыг хоол хүнс, зочид буудал, тээвэр, янз бүрийн бараанд үрнэ гэж тооцоолж байсан.... 2019 онд Олимпийн бараг бүх цэнгэлдэхийн барилгын ажил, засвар хугацаанаас өмнө дуусч тасалбар яг халуухан хуушуур шиг л зарагдаж байсансан.... Олимпийн түүхэнд хамгийн шилдэг Олимпийг Токио зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа тухай Олон улсын Олимпийн хороо мэдэгдсэн.... 
...Гэтэл найдвар биелсэнгүй, сүүлийн хэдэн долоо хоногийн турш дэлхий даяар болон Японд дельта хэмээх шинэ штамм бүхий коронавирүсийн тархалт нэмэгдсээр л.... Токиогийн Олимпийн зардал анх төлөвлөж байснаас эрс нэмэгдсэн, албан мэдээгээр одоо аль хэдийн 20 тэрбум доллар даваад талийжээ. Энэ бол Японы анх төлөвлөж байснаас 3 дахин их. 
Гэхдээ л Олимп алдагдалтай өнгөрсөн ч энэ нь Японы эдийн засгийн 1%-д ч хүрэхгүй....