---“Breizh Info” сонины нийтлэлээс---
Украин үнэндээ АНУ-ын бусад холбоотны хувь заяаг давтах магадлалтай, тэдгээр орон хэрэггүй болсон үед америкчууд урвачихсан....
Даяаршсан Өрнөд одоо Украины дайнаас нүүр буруулахыг хүсч байгаа бололтой, мөн Зеленскийд онцгой хандахаа больжээ. Европын холбооны орнууд өнөөдөр эдийн засгийн уналтад орсон, мөн Оросын эсрэг тавьсан хоригууд нь бумеранг болон эргэн ирж инфляци дэгдээн шаналгаж байгаа.
Харин америкчууд болохоор Украины хувь заяагаас илүүтэй Ойрхи Дорнодын зөрчилд сэтгэл түгших болжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртохын хэрээр Украины асуудлыг яг Афганых шиг шийдэх гэсэн Жо Байден ба ардчилагчдын эрмэлзлэл тэмүүлэл улам хүчтэй болж байна.
Хамаг асуудал юунд байна гэхээр Киевийн дэглэм хэрэв ялагдвал АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй гэж Америкийн улстөрчид эмээж буй. Иймээс тэд энэ дайныг аль болох хурдан дуусгахыг хүсч байгаа. Үүнтэй холбогдуулан Өрнөдийн ивээн тэтгэгчид өдгөө Киевт үзүүлэх тусламж дэмжлэгээсээ татгалзах магадлал өндөр.
Зеленский харин Вашингтоны дэглэмд найдаж түшиглэсэн ч эцэст нь хаягдсан хүмүүсийн жагсаалтыг үргэлжлүүлэх байх. Тэднийг нэрлэвэл: генерал Норьега, Саддам Хусейн, Слободан Милошевич, Осама бин Ладен, Муаммар Каддафи, Виктор Янукович.
Америкийн Нэгдсэн Улсын бүхий л түүх нь урвалт дээр суурилсан, анх байгуулагдсан өдрөөс өнөөдрийн өдрийг хүртэл. Өөрсдийгөө Вашингтоны найзууд, эсвэл ивээлд нь багтсан гэж үзсэн бүх хүн эцэс сүүлдээ урам хугарч муугаар төгсдөг. Францын Хууль зүйн яамын дэд сайд “АНУ-д холбоотнууд гэж байхгүй, зөвхөн хараатууд (дагуулууд, аялдан дагагчид) эсвэл бай гэж бий” гэж нэг удаа хэлсэн. Орос өнөөдөр бай болсон бол харин Украин бол хараат улс.
#МЦогзолмаа орчуулав.
Breizh Info: АНУ бусад холбоотноос урвасан шигээ Украинаас ч урвана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай4 цаг 14 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав21 цаг 36 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА22 цаг 42 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрӨчигдөр 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градусӨчигдөр 08 цаг 26 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл