АНЭУ-ын Дубайн Ирээдүйн музей энэ жил 2 нас хүрлээ. Энэ хугацаанд тус музейд дэлхийн 172 орны 2 сая гаруй хүн зочилжээ. Ирээдүйн музей өнгөрсөн 2 жилд 280 гаруй том арга хэмжээ зохион байгуулахад манай гарагийн өнцөг булан бүрээс 20 мянга гаруй хүн хамрагдсан, түүний дотор 40 орны төрийн тэргүүнүүд, эрх баригчид хүрэлцэн ирсэн аж.
АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум 2015 оны 3 сарын 3-нд анх Ирээдүйн музей барих төсөл эхлүүлснээ зарлав. Музейн барилгын ажил 2017 онд эхэлж 3D хэвлэлт зэрэг инновацийн техник ашигласан. Ингээд 2018 онд музейн барилгын ажил дуусч 2022 оны 2 сарын 22-нд Ирээдүйн музейг албан ёсоор нээжээ. Өвөрмөц архитектур дизайнтай энэхүү музей нь 1024 зэвэрдэггүй гангаар хийсэн элементээс бүрддэг, 17 мянга гаруй м2 талбайтай. Тус музейн хананд шейх Мухаммедийн ишлэл үгсийг зураач Маттар бен Лахеж сийлжээ: “Бид зуу зуун жил амьдрахгүй, гэхдээ бид явсан ч манай уран бүтээлийн бүтээгдэхүүн өвлөгдөж үлдэнэ”, "Ирээдүй үнэндээ түүнийг төсөөлж төлөвлөж, хэрэгжүүлж чаддаг хүмүүст харъяалагддаг. Ирээдүй бол таны хүлээж буй зүйл гэхээс илүүтэй таны бүтээн босгож байгаа бүхэн”, "Амьдрал, соёл иргэншлийн хөгжил, хүн төрөлхтөний хөгжил дэвшил шинэчлэгдэхийн нууц нь инноваци гэсэн ганц үгэнд оршдог".
#МЦогзолмаа орчуулав.
Дубайн Ирээдүйн музейд 2 сая хүн зочилжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай2 цаг 55 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав20 цаг 17 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА21 цаг 23 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрӨчигдөр 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градусӨчигдөр 08 цаг 26 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл