Өмнөд Солонгос улсад парламентын сонгууль явагдаж дүнгээ гаргалаа. "Сонгуульд либерал сөрөг хүчин сөрөг хүчин ялж, эрх баригч намаа бут цохисон" гэж “Korea Times” мэдээлж байна.
Энэ удаагийн сонгуулийн ирц 67% буюу асар өндөр байж дээд амжилт тогтоов. Сонгуулийн өмнө элдэв дуулиан ар араасаа цуварсан нь ирцэд нөлөөлсөн байх талтай гэж зарим тоймч бичжээ. Нийт 29,7 сая солонгосчууд сонгуулиа өгчээ. Энэ бол тус улсын парламентын сонгуулийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт, гэхдээ 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс доогуур байлаа.
Сөрөг хүчний Солонгосын Ардчилсан нам нийт 300 суудлын 174-г авсан бол “Ард түмний засаглал” хэмээх эрх баригч намд ердөө 108 суудал ногджээ. Тэр бүү хэл хэрэв сөрөг хүчний талынхныг нийлүүлбэл үнэндээ 180 гаруй депутат болж байна. Солонгосын Ардчилсан намын чиг хандлага либерал, харин Ард түмний засаглал нам нь консерватив.
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллооУржигдар 14 цаг 53 мин
-
100 ДАХЬ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО2024-09-16
-
ЗАЛРУУЛГА2024-09-16
-
ЗАЛРУУЛГА20 үзсэн
-
ЗАЛРУУЛГА0 сэтгэгдэл