Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Л.Чой-Иш, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газрын дарга С.Сүхбат, М.Мэндбаяр нар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талаас салбарын захирал Л.Доржсүрэн, Уул уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Анун тэргүүтэй удирдлага, мэргэжилтнүүд оролцож Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн үйл ажиллагаа, нүүрс баяжуулах үйлдвэр, бүтээн байгуулалттай танилцуулж, цаашдын стратеги төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, ажилчдын ажиллах орчны талаар санал солилцов.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эрдэнэс Тавантолгой төслийн явцтай газар дээр нь танилцаж дараагийн улсын төсөв, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан, хүний хөгжил, нийгмийн асуудлыг чухалчлан, нэн тэргүүнд анхаарч ажиллахаа уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн алба хаагчдын зүгээс говийн бүсэд усны асуудал тулгамдаж буйг онцлон нүүрс угаахаас гадна, уурхайн тоос дарах, тэрбум мод аяны хүрээнд усны хэрэглээг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага үүсэж буйг онцлов. Түүнчлэн Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд усны нөөц, эх үүсвэр тулгамдаж байгаа учир Засгийн газраас бодлогын түвшинд анхаарч ажиллахыг салбарын сайдад уламжлав.
Уул уурхайн салбар огцом тэлж байгаа үед түлшний хэрэглээ огцом өсөж 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
"ЭТТ ХК" нь онцгой дэглэм тогтоосноос хойш 2024 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл 49,6 сая тонн нүүрс олборлож, 61.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 5.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлсэн нь улсын төсвийн татварын нийт орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлж байгааг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Тус компанийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байгаа юм.
Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК нь;
Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг бодитоор нэмэгдүүлсэн,
Нүүрс тээврийн бүх ажиллагааг ил тод, нээлттэй болгож, уурхайгаас ачигдсан нүүрсний мэдээллийг цаг тухай бүрд нь тус кампанийн сайтад байршуулан нийтэд мэдээлж байна.
Засгийн газрын 2022 оны 12-р сарын 09-ний өдрийн тогтоолоор 449 тоот тогтоолын дагуу Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй 7 гэрээг ил болгосон,
Уурхайн ашиглалтыг сайжруулах, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төсөл болон бусад дагалдах төслүүдийг цогцоор хэрэгжүүлж байна,
Стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, дэд бүтцийн төслүүдэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэж, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолойн төслүүдийг шийдвэрлэсэн,
2022, 2023 оны цэвэр ашгаас 3,4 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг бүхий 1.2 их наяд төгрөгийг олгон ажиллаж байгаа талаар танилцуулав.