Б.Чойжилсүрэн: 2027 оны дунд үе, наадам гэхэд Монгол Улс дотоодоосоо эрчим хүчээ бүрэн хангах бололцоотой болно гэлээ. Тодруулбал Эрчим хүчний реформ бол зөвхөн үнэ тариф нэмэх тухай асуудал биш юм. Эрчим хүчний компаниудын засаглалыг сайжруулахад онцгойлон анхаарч байна гэж хэвлэлийн хурлын үеэрээ тодотгосон юм.
Ямартай ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлж буйгаар 2024-2025 оны өвөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 мВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд холбож байгаа гэнэ. Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлж байгаа. Тухайлбал:
-Бөөрөлжүүтийн 600 МВТ цахилгаан станцын эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авсан.
-Төв аймгийн Баян суманд 660 МВт дулааны цахилгаан станц 2027 оны наадмаас өмнө ашиглалтад орно.
-Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станц баригдаж байна. 2026 онд ашиглалтад орно.
-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын цахилгаан станц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашиглалтад орж байна.
-Мөн ТЭЦ-2, ТЭЦ-3 дээр өргөтгөл хийх төслүүд явж байна.
-Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Зүүн бүсэд 2024 оны зургаадугаар сард Дорнод цахилгаан станцын 50 МВт өргөтгөл ашиглалтад орсон зэрэг мэдээллийг хүргэсэн юм.