Image description

“Хүнсний сав, баглаа, боодол, шошгын хяналтын зөвлөл”-ийн хурал өнөөдөр /2020.06.26/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр болов
Хуралд ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, МХЕГ, АШУҮИС, ШУТИС, СХЗГ, ЭМХТ, МХЭАХ байгууллагуудын төлөөлөл оролцлоо
Хурлаар тусгай дэглэмтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүн, нэр бүхий ус, маалингын гурил, хүүхдийн хуурай сүүн тэжээл, 6-аас дээш сартай хүүхдэд зориулсан 4 төрлийн жимс, ногооны нухаш зэрэг бүтээгдэхүүний шошгын эрүүл мэндийн мэдэгдлийн талаарх экспертийн танилцуулгыг сонсож, хэлэлцүүллээ.