Нейро сүлжээ өнөөдөр сэтгүүлч, хөгжимчин, зураачийг орлож залхуу оюутнуудын өмнөөс дипломын ажлыг нь бичиж байна. Харин одоо Хиймэл оюун бүр бүхэл бүтэн улс орны удирдлагад нэвтэрлээ” хэмээн “Комсомольская правда” мэдээлэв.
Румын улсын Ерөнхий сайд Николае Чукэ шинэ туслахаа олон нийтэд танилцуулжээ, тэр бол ярьдаг толь буюу Хиймэл оюунт робот машин. Түүнийг "ION" гэдэг. “ION” гэсэн үгийн тусгал толинд “NOI” гэж харагддаг, румын хэлээр “бид” гэсэн утгатай. Хиймэл оюунт “ION” цаашид нийгмийн сүлжээнээс хүмүүсийн санал бодлыг цуглуулж дүгнэлт хийх ба дараа нь шууд эфирээр Засгийн газарт дамжуулна. Ийнхүү ард түмэн юу хүсч буйг эрх баригчид онлайнаар мэдэж авах аж. Түүнчлэн эгэл иргэд мөн өөрсдийн тулгамдсан асуудлаа шинэ төслийн сайт дээр бичиж “ION”-д хүргэх боломжтой. Ерөнхий сайд Николае Чукэ “ION бол 100% манай эх орны бүтээл, түүнийг румынчууд өөрсдөө хийж чадлаа. Хиймэл оюуныг ашигласнаар бид ухаалаг, зөв шийдвэр гаргах болно” хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, хэрэв ирээдүйд Робот бүхнийг орлох юм бол Засгийн газар гэж том бүтэц ажиллах шаардлагагүй болж байх шиг ээ, сайд нар ажилгүйчүүдийн эгнээнд шилжих биз.
Орчуулсан #МЦогзолмаа
Хиймэл оюун Румыныг удирдаж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ойрын хоногуудад зарим нутгаар бороо, нойтон цастай2 цаг 29 мин
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав19 цаг 51 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА20 цаг 57 мин
-
Умард Солонгос: Манай эсрэг хориг бол АНУ-ын хүзүүн дэх дүүжлүүрӨчигдөр 10 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градусӨчигдөр 08 цаг 26 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл