Image description

Нийслэлийн МАН-ын хороо V хуралдаанаа эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн МАН-ын намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулах НИТХ-ын дарга болон нийслэлиын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг тус тус тодруулах юм. Энэ удаа МАН НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нарыг санал болгож байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Ийнхүү нийслэл хотыг маань ирэх 4 жилд Ж.Батбаясгалан, Д.Сумьяабазар нар удирдах нь ээ.