Image description

Амлалт биелэлээ олох сайхан. Эрх баригчдын зүгээс өгсөн амлалт биелэлээ олохгүй олон удаа шилний цаанаас чихэр долоолгож ард түмний итгэлийг мухардуулж хэзээ нэгэн цагт биелэлээ олно доо гэдэг цөхөрлөөр дуусгавар болдог үзэгдэл, хандлага монголчуудад түгээмэл тохиолддог кейс мэтээр үзсээр багагүй хугацаа өнгөрлөө. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана" гэсэн амлалт нь биеллээ олж эхэлсэнд уламжлалт үгүйсгэлийн бодолд бага ч үгүй гэгээ гийлгээд амжлаа. Товчхондоо Монгол Улс вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д зарласнаар сөрөг бодлыг салхи замхаран уналаа гэхэд хисдэхгүй. Ямартай ч олон нийтэд COVID-19-ийн аюул холдож мэдэх нь гэсэн итгэл төрж, вакцинжуулалтыг Засгийн газрынхаа эхний 100 хоногт амжуулна гэсэн Ерөнхий сайдын амлалт бодитоор биелж, Монголчуудын нүдэнд хэвийн амьдралдаа эргэн орох нь гэсэн итгэлийн галыг асааж буйд талархууштай. Энэ эрчээрээ хүн бүр дор бүрнээ үүргээ ухамсарлаад вакциндаа хамрагдвал удахгүй аюулт өвчний халдварыг зогсоож, маскаа тайлж хэвийн амьдралынхаа горимд шилжих цаг тун ойрхон байна. Мэдээж энэ бүхэнд хамгийн том түлхэц нь ухамсартайгаар вакциндаа хамрагдах явдал юм. 

Түүх сөхвөл: хүн төрөлхтөн одоогоос зуугаад жилийн өмнө дэлхий нийтийг сандаргасан “Испани ханиад”-ны тахал 50 сая хүний амийг авч одсон түүхийн баримт шарлаж дуусаагүй. Испани ханиадыг дарсан арга бол мэдээж вакцин байсан.  Вакцин бол аюулгүй. Практикт хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлага дамжуулан нягтлан магадлаж, улмаар зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Мөн түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байдаг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох бөгөөд энэ үед тухайн тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг. Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Өөрөөр хэлбэл вакцины шалтгаант өвчлөл, эндэгдэл ховор тохиолддог хэдий ч вакцинжуулалтын ач холбогдол нь эрсдэлтэйгээ харьцуулахад маш өчүүхэн бөгөөд вакцинаар сэргийлэх боломжгүй олон өвчин эмгэг, үхэл эндэгдэлд хүн төрөлхтөн нэрвэгдсээр байгаа билээ. Тэр ч утгаараа дархлаажуулалтад идэвхитэй хамрагдаж хэвийн амьдралын хэв маягтаа шилжихийг хэн хүнгүй хүсч байгаа. Дэлхий даяар вакцины нөөцийн хомсдолд орчихоод байгаа энэ үед Засгийн газрын зүгээс вакцин худалдан авах нь цар тахлыг таслан зогсоох, улмаар эдийн засгаа хурдан сэргээхэд маш чухал гэж үзэж, вакцин авах үйл ажиллагааг хурдан болгоход онцгойлон ажиллаж байгаа. Вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа Израйл улс л гэхэд л өдөрт 100 хүнд ногдох хийсэн вакцины тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа мэдээлэл нь хүмүүст эх орноороо бахархах, улмаар вакцин хийлгэх хүслийг бий болгож байх жишээний.

Харин өдгөө дэлхий дахинд шинэ төрлийн вирусын халдвар тархаад буй энэ цаг үед 18 насанд хүрсэн 2 сая 160 мянган иргэнээ Монгол Улсын Засгийн газар вакцинжуулах зорилт тавиад амжилттай ажиллаж байна. Энэ бүхний илрэл нь Монгол Улсад хэрэгжиж байгаа Covid-19 өвчний эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийн явцыг дэлхийн бусад улс орнуудынхтай хэрхэн харьцуулсныг хүргэе.Ингэхдээ Оксфордын их сургуулиас гаргадаг статистик мэдээллийн Our World In Data порталын тоо баримтыг ашиглалаа. Ингээд тавдугаар сарын 1-ний байдлаар нийт тарьсан вакцины тунг 100 хүн тутамд оногдох хувиар нь харьцуулсныг үзүүлье.