Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод эсэргүүцлийн жагсаал болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. АНУ-тай хамтарч цэргийн сургуулилт хийхийг эсэргүүцсэн иргэд гартаа лаа барьж, “Цэргийн сургуулилтаа боль!", "Дайнаа зогсоож даруй энх тайвныг тогтоо!" гэж хашгиралдаж байв.
Америк, Өмнөд Солонгосын “Эрх чөлөөний бамбай” цэргийн сургуулилт 8 сарын 21-31-нд явагдах тухай Өмнөдийн Штабын дарга нарын Нэгдсэн хороо мэдэгдсэн. Өнгөрсөн жил 13 удаа хээрийн маневр хийсэн бол энэ жил 30 болгохоор төлөвлөжээ.
Жагсагч Чүн Жон Сүн “Энэ бол дахиад цэргийн хямрал гэсэн үг. Дайн дэгдэхэд нөлөөлж болзошгүй бүх хүчин зүйлийг Засгийн газар үгүй хийх ёстой. Дайсагнасан аливаа үйлдэл хурцадмал байдлыг, зөрчлийг өдөөдөг, иймээс цэргийн сургуулилтыг нэн даруй зогсоо!” хэмээн мэдэгдэв. Харин идэвхтэн Хван Нам Сүн “Цэргийн сургуулилтыг хамгийн хүчирхэг зэвсэг, түүний дотор цөмийн зэвсэг ашиглаж хийдэг. Иймээс Солонгосын хойгт хямрал улам даамжруулахгүй гэж би энд ирж жагсч байна. Эндхийн нөхцөл байдал тэртэй тэргүй их хүнд байгаа. АНУ ба Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт бол мэдээж дайны сургуулилт. Энэ нь цэргийн хямралыг даамжруулж дайнаас айх айдас хүйдсийг ард иргэдэд төрүүлдэг” хэмээжээ.
Сөүлчүүд АНУ-тай хамтарсан сургуулилтыг эсэргүүцэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл