Монгол нутгаас Плейстоцены үеийн эртний хүний олдвор олджээ Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн 2024 оны хээрийн шинжилгээний шинэ нээлтийн үүц маргааш зарлагдана
Монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор. Мөн, сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн, хойд Азийн бүс нутгаас олдож буй анхны эртний хүний олдвор гэнэ Плейстоцен бол 2.6 саяас 11700 жилийн өмнөх геологийн эрин үе, дөрөвдөгч галавын эхэн үе, дэлхий дээр амьдрал үүссэн чухал үе гэж үздэг.
Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Бүгд Найрамдах Польш Улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгийн хамтран хэрэгжүүлж буй “Цахиуртын хөндий: эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийн судалгааны явцад Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших “Хөтөл усны агуй”-н эгц урагшаа харсан амтай жижгэвтэр агуйгаас энэ олдвор олджээ.
Энэ талаар маргааш хэвлэлийн бага хурал зохион байгуулж энэхүү шинэ нээлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна
Хэвлэлийн хурал: 2024.12.12-ны өдрийн 11.00 цагт Mongolian News хэвлэлийн хурлын танхимд болно.
Зохион байгуулагч: Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНПольш Улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэн,
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Сайд С.Одонтуяа уриаллаа2024-12-12
-
Томоохон бизнес эрхлэгчидтэй уулзлаа2024-12-04
-
Хамтын ажиллагааны талаар ярилцлаа2024-12-04
-
ЗАРИМ УЛС ОРНЫ ПАВИЛЬОНД ЗОЧИЛЛОО2024-12-04
-
Сайд С.Одонтуяа уриаллаа21 үзсэн
-
Сайд С.Одонтуяа уриаллаа0 сэтгэгдэл
-
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно0 сэтгэгдэл