Рок-н-роллын хаан, домогт Элвис Преслийн цорын ганц охин Лиза-Мари 55 настайдаа нас барсан тухай түүний ээж, жүжигчин 77 настай Присцилла Пресли мэдээллээ. “Лиза-Мари эмнэлэгт ирээд бараг 1 ч хонолгүй өнгөрсөн аж. 1 сарын 12-ны өглөө түүнийг унтлагын өрөөндөө ухаангүй байхад нь гэрийн үйлчлэгч олжээ. Өглөө гэдэс өвдөлт улам нэмэгдсээр байна гэж Лиза-Мари гомдоллож байв.... Түүний экс нөхөр Дэнни Кио Түргэн тусламж ирэхээс өмнө хиймэл амьсгал хийжээ. Түүний зүрх зогсч эмч нар адреналин тарьж зүрхний шууд бус иллэг хийсэн. Дараа нь Лиза-Мари Преслийг эрчим эмчилгээний тасагт хэвтүүлж аппаратанд холбон хиймлээр коомд оруулсан аж” хэмээн “People” бичжээ.
Лиза-Мари Пресли 1968 онд төржээ. Тэр өөрөө дуу зохиож дуулдаг байсан, нийт 3 цомог гаргажээ: 2003 онд “To Whom It May Concern”, 2005 онд “Now What”, 2012 онд “Storm & Grace”.
Лиза –Мари 4 удаа гэрлэжээ. Тэр 1988 онд Дэнни Киотой сууж охин Райли, хүү Бенжаминыг төрүүлсэн. Түүний хүү Бенжамин Кио 2020 оны 6 сард 27 настайдаа амиа хорложээ. Тэд 1994 онд салсан юм. Лиза-Мари 1994 онд алдарт дуучин Майкл Жексонтой гэрлэж 1,5 жил хамт амьдарчээ. Лиза-Мари дараа нь Холливудын од Николас Кейжтэй суусан, гэвч 3,5 сарын дараа салжээ. Лиза-Мари 4 дэх удаагаа 2006 онд гитарчин, продюсер Майкл Локвудтэй гэрлэлээ. Тэд 2 ихэр охинтой, Харпер ба Финли. Гэсэн ч 2016 онд Лиза-Мари Пресли салах өргөдлөө өгч Локвудаас салсан вм байна.
Элвис Преслийн охин 55-тайдаа өнгөрөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл