“Арабын Нэгдсэн Эмир улс ядууралтай тэмцэхэд дэлхийн орнуудад туслахад хэзээд бэлэн. Бид дэлхийн улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлж ядуурал ба өлсгөлөн, мунхаг харанхуй байдлын эсрэг тэмцэхэд тусалж дэмжиж байна. Ийм байдлаар бид буяны үйлсийн үнэт зүйлсийг нийгэмдээ бэхжүүлдэг. Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдөр бид арай бага аз дайрсан хүмүүст гар сунган тусалснаар тэдэнд гэрэлт ирээдүйн итгэл найдварыг бэлэглэдэг” хэмээн АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, шейх Мухаммед бин Рашид Аль Мактум мэдэгдлээ.
АНЭУ 2022 онд дэлхийн 100 оронд 1.4 сая дирхамыг хүмүүнлэгийн зориулалтаар бэлэглэж 102 сая хүнд тусалжээ. Газар хөдлөлтөд өртсөн Сири, Туркийн иргэдэд туслах 5 сарын тусламжийн ажиллагааг тус улс 2023 оны 7 сард дуусгавар болгожээ. “Gallant Knight 2” ажиллагааны хүрээнд АНЭУ-ын Батлан хамгаалах яамын Нэгдсэн шуурхай командлал нийт 15 мянган тонн тусламжийг (хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, зайлшгүй шаардлагатай өргөн хэрэгцээний бараа) эдгээр оронд хүргэж өгчээ. ,
Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдрийг манай гарагийн оршин суугчид жил бүрийн 8 сарын 19-нд тэмдэглэдэг. НҮБ 2008 оны 12 сарын 11-нд энэ өдрийг санаачилсан ба дэлхий нийт нэгдэж хэн, хаана байхаас үл хамааран бие биедээ тусалж дэмждэг уламжлалтай. Эргэн сануулахад, 2003 оны 8 сарын 19-нд Иракийн Багдад хот дахь НҮБ-ын байранд дэлбэрэлт болж 22 хүн амь үрэгдсэн билээ. Тэдний дунд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, Ирак дахь хүмүүнлэгийн ажлыг хариуцсан тэргүүн Сержиу Виейра ди Меллу байсан юм.
АНЭУ дэлхийн 100 орны 102 сая хүнд тусалжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11