Казахстан улсын Сырдарья мөрөнд 8 сарын 21-нд усанд үйсэн нэгнийг аврах гэж байгаад 11 хүн живж амиа алдсан эмгэнэлт үйл явдал болсон тухай дэлхийн ХМХ мэдээллээ. Амь үрэгдэгсдийн 5 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Энэ эмгэнэлт явдал Туркестан мужийн Отырар дүүрэгт болсон аж.
“Тэд бүгд нэг гэр бүлийнх бололтой, адил овогтой байсан. Ямартай ч нилээд хэд нь ахан дүүс, эцэг үрийн холбоотой хүмүүс гэсэн мэдээлэл бий. Төрөл садны 20 хүн голын эрэг дээр амрахаар очжээ. Тэр хавийн эрэг их гулгамхай, хальтиргаатай, шууд эрэг хавьцаа маш гүн устай. Нэг нь хөл алдаж унахад бусад нь түүнийг татаж гаргах гэж байгаад бас живсэн гэж гэрчүүд ярилаа. Амиа алдсан хүмүүс бүгд хувцастай байсан, ер нь тэр хавьд усанд шумбадаггүй” гэж Туркестан мужийн Акиматын (Гүйцэтгэх засаглал) төлөөлөгч ярилаа. Сырдарье мөрөнд нас барсан хүмүүсийн цогцсыг бүгдийг олжээ.
Живж буй нэгнээ аврах гээд 11 хүн амиа алджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл