““Chandrayaan-3 төслийн хүрээнд Энэтхэг улс өөрийн бүтээсэн “Vikram” модулийг хөөргөж лхагва гарагийн үдэш дэлхийн дагуул Сарны өмнөд туйлын ойролцоо амжилттай газардууллаа. “Pragyan” сарнаа явагч шатаар амжилттай бууж манай дэлхийн дагуулын гадаргууг судалж эхлэв” гэж “WION” мэдээллээ. Энэ мэдээллийг Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллагын (ISRO) төлөөлөгчид батлав.
Энэтхэгийн Ерөнхийлөгч Драупади Мурму “Pragyan сарнаа явагч маань амжилттай бууж Сарны гадаргууг судалж эхэллээ.... Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллагын хамт олонд баяр хүргэе” хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ. “Энэтхэг улс ийнхүү түүхэнд мөнхөрлөө”, Энэтхэгийн Сарнаа явагч дэлхийн дагуул Сарны огт судлагдаагүй Өмнөд туйл дээр буув. Манай орон ийм агуу гавьяа байгуулсан дэлхийн анхны орон боллоо”, “Chandrayaan-3” төслийн хүрээнд шинжлэх ухааны цуврал туршилтуудыг явуулна, эрдэмтэд үүний дүнд сарны гадаргуугийн шинж чанарыг илүү сайн танин мэдэх болно” хэмээн Энэтхэгийн ХМХ мэдээлж байна. “Pragyan" сарнаа явагч нэг өдөр саран дээр ажиллах юм. Тус орны Сансрын хөтөлбөрийг үндэслэгч Викрама Сарабхайн дурсгалд зориулан Сарнаа явагчийг ингэж нэрлэжээ.
Нэмж өгүүлэхэд, хэдхэн хоногийн өмнө Орос улс "Луна 25" сарнаа явагчаа дэлхийн дагуул руу хөөргөсөн ч бууж чадаагүй, сарны гадаргууг мөргөж ажиллагаагүй болсон билээ.
Энэтхэгийн Сарнаа явагч амжилттай бууж ажлаа эхэлжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11